Халдварын 2213 тохиолдол шинээр илэрч, 10 хүн энджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-23 11:08:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 2213 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол  100 263 боллоо.


Шинээр халдварлагсдын 2203 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1179, хөдөө орон нутагт 1024, эмнэлгээс шалтгаалсан 9, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ.


Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 99 459, эмнэлгээс шалтгаалсан 202, зөөвөрлөгдсөн 554, Улаанбаатарынх 81 150, орон нутгийнх 18 309 болж байна.

Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 58, Орхонд 149, Сэлэнгэд 42, Хэнтийд 75, Сүхбаатарт 49, Дорнодод 30 Говьсүмбэрт 15, Дундговьд 36, Өвөрхангайд 40, Булганд 31, Төв аймагт 54, Баянхонгорт 154, Хөвсгөлд 72, Завханд 30, Говь-Алтайд 64, Архангайд 22, Ховдод 46, Увс аймагт 54, Баян-Өлгийд 3 тохиолдол тус тус бүртгэгджээ. Хөдөө орон нутагт халдварын тоо нэмэгдэж байгаа тул халдвар хамгаалын дэглэмийг сайтар баримтлахыг УОК болон ЭМЯ-наас анхаарууллаа.

Түүнчлэн “Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрээр 37-83 насны 10 хүн өчигдөр нас барснаар нийт 469 хүн эндээд байна. Харин өчигдөр 620 хүн эмнэлгээс, 569 хүн гэрийн хяналтаас гарчээ.

Одоогоор коронавируст халдвартай нийт  12 479  хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 207 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1053 нь хүнд, 3149 нь хүндэвтэр,  8070нь хөнгөн гэж оношлогджээ.  

Мөн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  21 745 хүн өрхийн эмчийн хяналтад байна.


Холбоотой мэдээ