Хөвсгөлд 86 тохиолдол нэмэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-23 14:16:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 86 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 885 боллоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 200, сумын Эрүүл мэндийн төвүүдэд 170, гэрээр 113 иргэн эмчлүүлж байна. Халдвар тус аймгийн Мөрөн суманд 47, Эрдэнэбулганд 2, Тариаланд 9, Хатгалд 2, Ханх суманд 17, Их-Уулд 5, Бүрэнтогтох суманд 1, Цэцэрлэгт 2, Түнэл суманд 1 тус тус бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд 2057 иргэн тандалтад байгаа бөгөөд иргэдийг онцын шаардлагагүй бол гэртээ байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ