Сумынхаа эмнэлэгт амны хаалт хандивлажээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-24 13:43:00

Увс /МОНЦАМЭ/. Өлгий сумын уугуул Ц.Түмбаяр захиралтай "Таваг чулуу" ХХК-ийн хамт олноос сумынхаа Эрүүл мэндийн төвийн хамт олонд сэтгэлийн хандив өгсөн байна. Тодруулбал, коронавирусний халдвараас эмч, эмнэлгийн ажилчдыг сэргийлэхэд нь зориулж 1000 ширхэг амны хаалт хандивлажээ.

Цар тахлын энэ хүнд үед иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад зориулан сэтгэлийн хандив өргөсөн Ц.Түмбаяр захиралтай "Таваг чулуу" ХХК-ийн хамт олонд Өлгий сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон баярласан талархсанаа илэрхийлсэн байна.

Ташрамд дуулгахад, тус суманд одоогоор коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй, сайн мэдээтэй байгаа юм.

 

Холбоотой мэдээ