16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-06-24 14:39:46

Дорнод /МОНЦАМЭ/. Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр 16-17 насны хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн файзер вакцинд хамруулж байна. 

Дорнод аймгийн хэмжээнд дээрх насны 2163 хүүхэд байгаагийн 1176 нь аймгийн төвд, 993 нь хөдөө суманд амьдардаг. Өнөөдрийн байдлаар 16 настай 347, 17 настай 404 буюу нийт хүүхдийн 34.6 хувьд нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн сайн дурын үндсэн дээр вакцинжууллаа гэж ЭМГ-аас мэдээлэв.

Хоногт батлагдах халдварын нийт тохиолдолд хүүхдийн эзлэх хувь өсөх хандлагатай байгааг ч мөн анхааруулж байна. ЭМГ-ын дарга Ч.Оюунаа: "Вакцинд хамрагдах хүүхэд заавал эцэг эхтэйгээ очно. Иймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөвлөлдөөд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтын цэгт очиж файзер вакцинд хамруулах боломжтой. Тус вакцины тун хоорондын зай 21 хоног" гэсэн мэдээллийг өглөө. 

Холбоотой мэдээ