Орхон аймагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-06-24 14:43:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 2082 хүн халдвар авч, 5 хүн нас барж, 1153 хүн эдгээд байна. Сүүлийн 24 цагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан нийт хүний 1530 нь насанд хүрэгч, 552 нь хүүхэд байна. Үүнээс 25-44 насныхан түлхүү халдвар авч байгааг ЭМГ-аас мэдээллээ.

БОЭТ, Ачит, МСҮТ-д нийт 303 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 260 нь хөнгөн, 33 нь хүндэвтэр, 8 нь хүнд, 2 нь нэн хүнд байна. Үүнээс 16 нь жирэмсэн, 59 нь хүүхэд,  244 нь насанд хүрэгч байна. Гэрийн тусгаарлалтад 528 хүн эмчлүүлж байгаа ажээ.

Халдвар авсан иргэдээс 957 буюу 0.9 хувь вероселл вакцины бүрэн тунд хамрагдсан, 3 буюу 0.6 хувь нь спутник вакцины эхний тун, 4 буюу 0.2 хувь нь файзер вакцины эхний тун, 2 буюу 22.2 хувь нь астразенека вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд байна.

Нас барсан 5 иргэний 2 нь вакцинд огт хамрагдаагүй, 1 нь файзерийн эхний тун, үлдсэн нь вакцины 2 дахь тунд бүрэн хамрагдсан байжээ. Дээрх иргэд суурь болон хавсарсан өвчтэй байсан аж.  

Холбоотой мэдээ