Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдаж эхэллээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-24 19:08:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж байгаагийн улмаас Эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймагт 41 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан халдвар 926 болов. Үүнээс эрүүл мэндийн салбарын 90 орчим эмч, ажилчид ажлын байран дээрээ болон ар гэрээсээ халдвар авчээ. Мөн халдвар авсан иргэдийн ойрын болон дам хавьтлын эмч ажилчид тусгаарлагдаж байгаа тул эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдаж байгаа гэнэ. Иймээс 2021 онд анагаах ухааны их, дээд сургуулийг Хөвсгөл аймгаас төгсөж байгаа хүний их эмч, сувилагч, эх баригч, нарыг Эрүүл мэндийн газарт бүртгэж байна.

 

Холбоотой мэдээ