Аадар борооотой, 22-24 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-06-25 07:57:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр 30 хэмийг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 6 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 21-22 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

 

2021 оны 6 дугаар сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 27-нд төв болон говийн аймгуудын нутгаар аагим халж, 28-29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. 

Холбоотой мэдээ