Азийн цомын АШТ-д Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-25 10:08:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны эмэгтэйчүүдийн 2022 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх нийт 28 багийн хооронд сугалаа өчигдөр явагдсан талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв. 

 

Тус тэмцээний эрхийг одоогоор Энэтхэг /зохион байгуулагч/, Япон , Австрали, БНХАУ-ын шигшээ багууд аваад байгаа.

 

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатны “Е” хэсэгт БНСУ болон Узбекистан улсын шигшээ багуудтай нэг хэсэгт орлоо. АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны 9 дүгээр сарын 13- 25-нд явагдах юм байна.



Холбоотой мэдээ