Жүдогийн үндэсний шигшээ баг 13+1 олимпын эрх авлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-25 10:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос "Токио 2020" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалтыг лхагва гарагт гаргасан байна.

 

Энэ сарын 13-нд Унгар улсад зохион байгуулсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах шинэчилсэн чансаа гарч жингийн ангиллаар тив, тивээс олон зуун тамирчин олимпод оролцох эрхээ халаасалсан юм.

 

Монгол Улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор  эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг жинд олимпын эрхээ албан ёсоор авсан бөгөөд эрэгтэйчүүдийн +100 кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Ө.Дүүрэнбаяр эрхээ авснаар Монгол улс, Наран улсад зохиох зуны олимпын наадамд эмэгтэй -78 кг жинд квот эрх, мөн багийн барилдааны эрх авснаар нийт /12 эрх, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг, багийн барилдааны эрх/ 14 эрх авлаа. Монголын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпын хөтөлбөрт багтсан жүдо бөхийн холимог багийн барилдаанд бүтэн багаараа оролцоно.


Ташрамд дуулгахад, Үндэсний шигшээ баг, Монголын жүдо бөхийн холбоо,Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын хооронд сорилго барилдаан явуулсан юм. Энэ барилдаанд гавьяат тамирчин Д.Амартүвшин ялснаар "Токио 2020" зуны олимпын наадамд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдах эрхээ авлаа. Олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг албан ёсоор тун удахгүй зарлах юм.




Холбоотой мэдээ