Коронавируст халдвар 2271 хүнээс илэрч, 11 хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-25 11:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2271 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 

Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 104 900 болж байна.

Шинэ тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1231, хөдөө орон нутагт 1040 тохиолдол батлагджээ. 

 

Түүнчлэн “Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрээр 11 хүн өчигдөр нас барснаар нийт 493 хүн эндээд байна.  Харин өчигдөр  570 хүн эмнэлгээсгэрийн хяналтаас 407 хүн гарснаар нийт 977 эдгэрчээ. Нийт  67 579 хүн эдгэрээд байна.

 

Одоогоор коронавируст халдвартай нийт 13 296 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас  239 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1144 нь хүнд, 3149 нь хүндэвтэр, 8764  нь хөнгөн гэж оношлогджээ.  

Мөн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  23 504 хүн өрхийн эмчийн хяналтад байна.


Холбоотой мэдээ