Майамид 12 давхар барилга нурж, олон хүн сураггүй болжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2021-06-25 13:46:01
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Флорида муж улсын Майами хотын хойд хэсэгт 12 давхар барилга нурж, 100 гаруй хүн сураггүй болжээ.


Нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Албаныхны мэдээлснээр, нэг хүн амиа алдаж, 99 хүн сураггүй болжээ. Осол болохын өмнө барилгад 102 хүн байжээ. 


1980 онд ашиглалтад орсон, 40 гаруй жилийн настай уг барилга пүрэв гаргийн үүрээр нуржээ. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд аврах ажиллагаа дууссаны дараа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн тухай албаныхан мэдэгдэв.

Холбоотой мэдээ