Хойд чиглэлийн төмөр замд үер бууснаас вагон замаасаа гарчээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-06-25 16:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хойд чиглэлийн төмөр замын бүсэд хүчтэй аадар бороо орж, үер бууснаас өчигдөр Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76 дугаар км-т явж байсан 23 вагонтой 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас 9 вагон замаас гарчээ.


Ослын үеэр хүний амь эрсдээгүй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба, УБТЗ-ын удирдлага, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөр замчид уг газарт ажиллаж, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулж байна гэж "Улаанбаатар Төмөр зам" ХНН-ээс мэдээллээ. 


Холбоотой мэдээ