Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг унасан осол гарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-25 17:42:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой хэмээн газар замын хажуу руу унасан осол өчигдөр 20:40 цаг орчимд болсон байна.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 21:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход бороо орж, төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаж, 3 вагоноос түлш асгарч байсан аж. Энэхүү галт тэрэг нь Орхон аймаг руу шатахуун тээвэрлэж явсан байна. Осол болсон газарт Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай зургаадугаар сарын 25-ны 00:55 цагт хөдөлсөн. Ослын газарт Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна хэмээн аймгийн ОБГ-аас мэдээллээ.   

Холбоотой мэдээ