"Монгол алт", "Монгол шуудан" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-25 19:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 32 ХК-ийн 647,749 ширхэг хувьцааг 367.3 сая төгрөгөөр арилжив. Арилжаагаар 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" (ERS+ 15.00%) болон "Монгол шуудан" ХК (MNP+8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний худалдаа" (BHL-13.04%) болон "Бэрх Уул" ХК (BEU-12.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 91,843 нэгж эрхийг 24.9 сая төгрөгөөр арилжлаа. ТOП-20 индекс 0.28 хувиар өсөж, 32271.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,728,889,151,406.72 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ