Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн 91 хүн коронавирусний халдвараар өвчилжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-26 19:13:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагийн байдлаар 110 хүнд түргэвчилсэн, 82 хүнд PCR шинжилгээ хийснээс 86 тохиолдол шинээр илэрч нийт 1544 боллоо.

Бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл: Аймгийн төв Есөнбулаг суманд 71, Дэлгэрт 2, Алтайн хүдрийн уурхайд 3,  Халиунд 3, Чандманьд 1 , Шаргад 1 , Хөхморьтод 1, Тайширт 2, Дарвид 5, Баян-Уулд 1, Бугатад 1, Жаргаланд 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн  байна.  Есөнбулаг суманд илэрсэн 71 тохиолдлын 56 нь “Шинэ-Алтай” захад үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээс илэрчээ. Ийнхүү 500 орчим иргэн бизнес эрхэлдэг тус захаас халдвар голомтлон гарч байгаа учир захын үйл ажиллагааг зогсоох эсэх тухай АОК-ын хурлаар шийдвэрлэнэ хэмээн холбогдох албанаас мэдээлэв.  

Өнөөдрийн байдлаар тус аймагт 12 голомт идэвхтэй, идэвхгүй таван голомт хаагдсан байна. Түүнчлэн дархлаажуулалтын эхний тун хийлгэсэн 65, хоёр  дахь тунгаа хийлгэсэн 91 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Нийт 1544 тохиолдлын 50,7 хувь нь эдгэрсэн бол 645 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 89, хүнд 19, нэн хүнд 7 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа аж. 


Холбоотой мэдээ