ОУХМ Б.Болдбаатар Архангай аймгийн Тариат сумын нутагт гүйж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-26 19:17:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Б.Болбаатар Архангай аймгийн Тариат сумын нутагт гүйж байна.

Тэрээр Говь-Алтай - Завхан - Архангай - Улаанбаатар чиглэлийн 1250 км замыг туулахаар  зургаадугаар сарын 15-ны өдөр Алтай хотын төв Жанчив баатрын талбайгаас замд гарсан. Тэгвэл энэ сарын 26-ны байдлаар Архангай аймгийн Тариат сум орж нийт туулах замынхаа тэн хагасыг туулжээ.

ОУХМ Б.Болдбаатар нь өнгөрсөн жил Алтай хотоос Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж байсан. Энэ удаад нийт 1250 км замыг туулж долоодугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод очихоор төлөвлөсөн аж. Түүний гүйлтийг Говь-Алтай аймгийн ЗДТГ, "Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК дэмжин ажиллаж байгаа юм.


Холбоотой мэдээ