“Шинэ-Алтай” захын үйл ажиллагааг долоо хоног зогсоолоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-27 12:26:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр “Шинэ-Алтай” захын үйл ажиллагааг долоо хоног зогсоолоо.

Зургаадугаар сарын 14-нөөс эхлэн тус захад ажилладаг болон бизнес эрхэлдэг, үйлчлүүлсэн иргэдээс коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн бөгөөд энэ сарын 23-наас ажилчид, бизнес эрхлэгчдийг шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Аймгийн төв Есөнбулаг суманд байрлах “Шинэ-Алтай” захад хувиараа 500 орчим иргэн бизнес эрхэлдэг бөгөөд одоогоор 100 орчмоос халдвар бүртгэгдсэн байна. Иймд халдвар голомтлон гарч байгаа учир энэ сарын 27-ны өдрөөс "Шинэ-Алтай" захын үйл ажиллагааг 7 хоног түр зогсоож, тандалтыг үргэлжлүүлэн хийх шийдвэрийг АОК-оос гаргалаа.  


Холбоотой мэдээ