Монгол Улсын ТОП-100 ААН-ийг тодруулж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-28 11:59:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2020 оны ТОП-100 ААН-ийг өнөөдөр тодруулж байна. Засгийн газар, МҮХАҮТ хамтран 20 дахь жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжилж байна. Эхний 10 байрт:

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК
  • Оюу Толгой ХХК
  • ХААН банк
  • Энержи Ресурс ХХК
  • Улаанбаатар төмөр зам ХНН
  • Худалдаа хөгжлийн банк
  • Ти Ти Жи Ви Си Өү ХХК
  • "Голомт" банк
  • АПУ компани тус тус оржээ.

ТОП 100 ААН-ийг тэргүүлсэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ сүүлийн 20 жилийн 19-т нь уг жагсаалтад багтаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 743.9 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. 2020 онд тус үйлдвэр 11.7 сая тн зэсийн баяжмал олборложээ.

Энэ удаагийн ТОП 100 ААН-ийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • 87 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани
  • 9 хувьцаат компани,
  • 2 төрийн өмчит хувьцаат компани,
  • 2 төрийн өмчит компани байна.

Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах үйл ажиллагааг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулж байна. 

ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ҮСХ-ны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг юм.




Холбоотой мэдээ