Отгон суманд халдварын улмаас нэг иргэн нас баржээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-28 13:49:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Отгон суманд нэг иргэн коронавирусний халдвараар нас барлаа.

-“Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 453 иргэний PCR шинжилгээ хийснээс 10 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Тухайлбал Улиастай суманд гурав, Баянтэс суманд зургаа, Отгон суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж нийт батлагдсан тохиолдол 1084 боллоо. Харин эмнэлэгт эмчлүүлж буй 98 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Мөн Отгон суманд нэг хүн коронавирусний халдвараар нас барлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд коронавирусний улмаас гурван иргэн нас бараад буй. Өнөөдөр эмнэлэгт 395 хүн эмчлүүлж байгаа бол Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр Улиастайд 25, Тосонцэнгэлд 9 хүнийг эмчилж байна. Нийт 429 хүнээс биеийн байдал нь хөнгөн 351, хүндэвтэр 68, биеийн байдал нь хүнд 10 иргэн байна.

 

Халдварын идэвхтэй 60 голомт байна

Завхан аймагт бүртгэгдээд байгаа коронавирусний халдварын нийт тохиолдлын 33.7 хувь нь Тосонцэнгэл суманд байна.

Харин 22.4 хувь нь Улиастайд, 16 хувь нь Дөрвөлжин сумд, 9 хувь нь Их-Уул суманд, 18.9 хувь нь бусад суманд бүртгэгдлээ. Гэрийн тусгаарлалтад 5082, тусгаарлан ажиглах байранд 139 иргэн байна. Аймгийн хэмжээнд халдварын идэвхтэй голомт 60 байгаагаас Улиастай хотод 41 голомт үүсчээ. Үүнээс эх үүсвэр тодорхойгүй 14 голомт байна. Тиймээс иргэдийг халдвар хамгааллынхаа дэглэмийг чанд мөрдөж, амны хаалт заавал зүүх, хүн хоорондын зайгаа барих, гарын ариутгал халдваргүйтгэлийг байнга хийхийг дахин сануулж байна. Өнөөдрийн байдлаар Баянхайрхан, Сантмаргаз, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал суманд тэг зогсолт хийсэн. Цэцэн-Уул, Алдархаан, Нөмрөг сум орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна гэж аймгийн Шуурхай штабын эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ