Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 9 тэрбумын арилжаа хийв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-28 14:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 9,528,234,425.58 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 59 компанийн 2.5 сая ширхэг хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна.




Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 




Анхдагч зах зээлийн арилжаагаар: "Инвескор ББСБ" ХК-ийн гаргасан "Инвескор Бонд" төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа 6 дугаар сарын 14-16-нд явагдаж, 14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн байна. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд стратегийн 11 хөрөнгө оруулагчаас 3.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 захиалга, олон нийт буюу 61 хөрөнгө оруулагчаас 10.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 61 захиалга, нийт 14,038,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 72 захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 75.5 хувиар давсан дүн боллоо.

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 39.4 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болов.




6 дугаар сарын 21-25-нд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд "Эрдэнэс Тавантолгой" ЕТТ төгрөгийн 2 бондыг 200 мянган төгрөгөөр, ЕТТ долларын 276 ширхэг бондыг 27,600 ам.доллароор тус тус арилжив.  

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 372,057 нэгж эрхийг 87,102,041.55 төгрөгөөр арилжсан байна. 6 дугаар сарын 25-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,728,889,151,406.72 төгрөг болсон бол ТОП-20 индекс 32271.85  нэгж болж өмнөх 7 хоногоос 1.14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ