Говийн жимс-Хармаг

Фото
gerelzurag1@montsame.mn
2021-09-17 07:52:45
https://www.facebook.com/chadraabal

Говийн жимс-Хармаг 

Говь нутгийн үзэмж болж элсэрхэг хөрсөнд хэвтээ ишнээс олон салаалж нэг доор олон багцлан ургадаг улаан хүрэн өнгөтэй зөөлөн чихэрлэг жимсийг хармаг гэнэ. Хармаг жимс 8-9 дүгээр сард үр жимсээ өгч боловсордог.  Хармаг жимс биологийн идэвхит нэгдэл өндөр антиоксидант ихээр агуулсан С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг жимс юм. Хармаг ургаж байгаа газар элсний нүүдэл багасдаг гэж ярьдаг. Нутгийн иргэд хармаг жимсээр цай, жимсний чанамал зэрэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хийж хэрэглэхээс гадна эртнээс ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэж иржээ.