Вакцины бүрэн тунд хамрагдсан 908 хүн коронавирусний халдвараар өвчилжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-29 18:25:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 77-оор нэмэгдэж нийт 1705 боллоо.

Бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл: аймгийн төв Есөнбулаг 62, Дэлгэр 1, Алтайн хүдрийн уурхай 2, Хөхморьт 3, Дэлгэр, Чандмань, Алтай, Бугат, Баян-Уул суманд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Зургаадугаар сарын 28-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 746 хүн эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд бүртгэгдсэн нийт тохиолдлын 957 буюу 56,1 хувь бүрэн эдгэрсэн байна. Харин 627 нь хөнгөн, 87 нь хүндэвтэр, 25 нь хүнд, 7 нь нэн хүнд оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Вакцины эхний тунд хамрагдсан 116, хоёр дахь тунд хамрагдсан 908 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт 37536 иргэний 88 хувь нь эхний тунд, 84,1 хувь хоёр дахь тунд хамрагджээ. 


Холбоотой мэдээ