“Чингис хаан” музейн үзмэрүүдийг хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-06-29 21:17:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын дагуу хилийн чанадад  хадгалж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивын баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг ГХЯ нэгдсэн удирдлагаар хангаж байна.


Соёлын яамнаас ирүүлсэн шинэчилсэн жагсаалтын дагуу 12 улсаас 105 дан болон иж бүрдэл үзмэрийг хуулбарлан авах ажлыг ДТГ-уудаар дамжуулан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар ОХУ, Польш, ИБУИНХУ, ХБНГУ, Австри, Япон улсаас нэр бүхий 9 үзмэрийн “А” хуулбар болон дижитал хуулбарыг хүлээн аваад байна. ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав эдгээр үзмэрийг Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.


Музейд гадаадаас үзмэр, эд өлгийн зүйлсийг эх хувиар болон хуулбарлан авах ажлыг 2021 онд багтаан гүйцэтгэх чиглэлээр хоёр яам хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ