60 ба түүнээс дээш насны ахмадуудад дархлаажуулах багц олгов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-01 18:25:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 60 ба түүнээс дээш насны ахмадуудад дархлаажуулах багц олгосон тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/320 дугаар тушаалаар коронавирусний халдварын үед 60 ба түүнээс дээш настай ахмадуудад “Дархлаажуулах багц” олгохоор болсон юм. Тушаалын дагуу дархлаажуулах багцын татан авалтыг хийсэн байна. Энэхүү багц олгох ажлыг сум, өрхийн Эрүүл мэндийн төв хариуцан тус аймгийн нийт 4239 ахмадад олгосон тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ