Завханд аймаг, сумын баяр наадам, уул, овооны тахилгыг тэмдэглэхгүй

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-01 16:20:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа.

Аймгийн Засаг дарга зургаадугаар сарын 30-ний өдөр А/225-р захирамжаар коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Захирамжид дурдсан таван тохиолдолд тодорхой шаардлага хангасан иргэдийг тус аймаг хүлээж авна. Харин сум бүр нөхцөл байдалдаа тохируулан шийдвэр гаргаж ажиллана. Мөн Засаг даргын захирамжаар аймаг, сумын баяр наадам, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой, хурдан морины уралдаан зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ хугацаанд зохион байгуулахгүй. Харин баяр наадамд төсөвлөсөн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тус тус шийдвэрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ