Төрийн аудитын газар 886,9 сая төгрөгийн акт тогтоожээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-02 11:29:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газар хагас жилийн тайлангаар 886,9 сая төгрөгийн акт тогтоосон байна.

Тус байгууллага 17 хүний хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 бүлэг 33 нэрийн ажилд аудитын шалгалт хийж, олон нийтэд танилцууллаа. Тус байгууллага 45,503,0 сая төгрөгийн алдаа дутагдал илрүүлж, нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангтай холбоотой 6,740,1 сая төгрөгийн зөрчлийг залруулжээ. Түүнлэн 8,018,4 сая төгрөгт 647 албан шаардлага, 329,859,9 сая төгрөгийн зөрчилд 249 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж, 886,9 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон байна.


Холбоотой мэдээ