"Алтаргана-2020" наадмыг нэг жилээр хойшлуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-07-07 18:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буриадын "Алтаргана" наадмыг ирэх онд ОХУ-ын Забайкальскийн хязгаарт зохион байгуулахаар болжээ. Уг наадмыг Монгол, ОХУ, БНХАУ зэрэг олон улс оронд суугаа буриадууд дунд олон улсын хэмжээнд тэмдэглэдэг. Энэ онд дэлхий нийтээр тархаад буй коронавирусний халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 14 дахь удаагийн "Алтаргана-2020" наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр нэг жилээр хойшлуулаад буйг ОХУ-ын Буриад улсын мэдээллийн "Байкал Daily сайтад мэдээлжээ. Энэ талаар Забайкальскийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга, Агинский Буриадын тойргийн захиргааны дарга Буянто Батомунк мэдэгдсэн байна. "Алтаргана-2020" наадмыг энэ жил ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод тус хотын 335 жилийн ойгоор зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. 

Наадмыг зохион байгуулах хороонд Монгол Улсаас Дорнод болон Булган аймгийн төлөөлөгч оролцож байна. ОХУ-аас Буриад улсын тойргууд, БНХАУ-аас ӨМӨЗО-ны удирдлага, төлөөлөгч нар оролцдог юм. 


Холбоотой мэдээ