Найман суманд 33 тохиолдол бүртгэгдэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-07-11 18:30:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Найман суманд коронавирусний халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1415 боллоо. Эдгээрээс хамгийн их нь Баруун-Урт суманд буюу 700 гаруй нь бүртгэгдээд байгаа юм. Тус сум эрсдэл өндөртэй хэвээр байгааг аймгийн ЭМГ-аас анхааруулав.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь Баруун-Уртад 13, Мөнххаанд хоёр, Эрдэнэцагаанд гурав, Баяндэлгэрт хоёр, Онгонд тав, Түмэнцогтод гурав, Наранд нэг, Халзанд дөрөв бүртгэгджээ. Эрүүл мэндийн байгууллагад 346 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй гурав, 0-18 насны 57 хүүхэд байна.

Батлагдсан тохиолдлын харьцагчдыг тогтоох тандалт судалгааны нэг баг ажилаж байгаа бөгөөд одоогоор ойрын 711, дам 1255 харьцагчийг тогтоон гэрийн ажиглалт, тусгаарлалтад хянаж байна.

Баяр наадмын амралтын өдрүүдийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн зорин ирэх иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж байгаа учир иргэн бүрийг хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сахин мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.  

Холбоотой мэдээ