Биеийн байдал хүнд байсан нэг иргэн нас барлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-16 13:55:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт сүүлийн 24 цагт түргэвчилсэн оношлуураар 296 хүнийг оношлоход 21 эерэг тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр аймгийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 2259 болж, 79.5 хувь буюу 1798 хүн эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагт 70 хүн эмнэлгээс гарсан бол биеийн байдал хүнд байсан нэг хүн нас баржээ. Халдвар анх бүртгэгдсэн өдрөөс хойш нийтдээ таван иргэн халдварын улмаас амиа алдаад байна.

Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа 478 хүнээс хүүхэд 136, жирэмсэн эх 7 байгаа бол биеийн байдал хүнд 6, хүндэвтэр 22 хүн байна. Мөн голомтын ойрын хавьтал болох 39 хүн тусгаарлах байранд, 16 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.

Холбоотой мэдээ