Бат-Өлзий суманд 440 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-16 15:10:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий суманд 440 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барихаар шав тавилаа. Улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн өртгөөр 3 давхар сургуулийг спорт заалны хамт барих юм.

Тус суманд оршин суугчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ачаалал ихэсч байгаа. “Бако констракшн” ХХК-иас сургуулийн барилгыг чанартай барьж, ирэх зун буюу хугацаанд нь ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна. Ингэснээр сурагч хүүхдүүдийн маань сурч хөгжих орчин нөхцөл сайжирч, 3 ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэнэ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.

Мөн тус сумын Улаан-Амны багт төмөр бетон гүүр барихаар “Мотор сервис” ХХК ажлаа эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ