Э.Даваажамцын гүйхдээ өмссөн хувцсыг Монгол цэргийн музeйд хадгална

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-17 12:25:45

Ховд /МОНЦАМЭ/. Э.Даваажамц 46 дахь өдрийн гүйлтээ өглөөний 06:00 цагт эхэлжээ.

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц анх Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Улмаар төлөвлөсөн замыг амжилттай туулсан ба одоо Дорнод аймаг орохоор гүйж явна.

Э.Даваажамц 46 дахь өдрийн гүйлтээ өглөөний 06:00 цагт эхлүүлсэн. Түүнийг Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олон угтан авч, нэр бүхий алба хаагч хамт гүйж байна.

Э.Даваажамц өнөөдөр /2021.07.17/ барианд орж, Дорнод аймгийн Ялалт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх аж.

Э.Даваажамцын гүйхдээ өмссөн хувцсыг "Монгол цэргийн музeй"-д хадгална гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр анх удаа Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл нийт 2000 гаруй км замд гүйж байгаагаараа онцлогтой. 

Холбоотой мэдээ