Дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-19 15:22:31

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Энэ 7 хоногт Говь-Алтайн ихэнх нутгаар ялангуяа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна. Энэ хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. 

Тодруулбал, энэ сарын 23, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

Холбоотой мэдээ