Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-07-19 15:39:41

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Орон нутагт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, дэмжих зорилгоор сайн дурын үүсгэл санаачилгын үндсэн дээр бүрэлдсэн орон тооны бус “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь суманд байгуулжээ.

Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2019 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн 5.2.8 дахь хэсэг, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/72 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд дээрх зөвлөлийг байгуулсан аж.

Сүмбэр сумын ЗХЗ-ийн тэргүүнээр Т.Ариунболор, Шивээговь сумын ЗХЗ-ийн тэргүүнээр Ө.Баяртөгс, Баянтал сумын ЗХЗ-ийн тэргүүнээр Э. Эрхэмбаатар нарыг  сонгожээ. 

Харин ГБХЗХГ-ын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны А/41 дугаар тушаалаар ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, тэргүүнээр Залуучуудын хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Б.Урангоог сонгосон юм. 

Холбоотой мэдээ