Хужирт суманд нэг иргэн халдварын улмаас нас барлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-19 16:44:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 383 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр 7, Нарийнтээл 8, Бат-Өлзий 3, Хужирт 2, нийт 20 хүнээс эерэг хариу гарчээ. PCR шинжилгээ хийгээгүй байна.

Мөн 79 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол Хужирт суманд биеийн байдал хүнд байсан нэг иргэн нас барлаа. Аймгийн хэмжээнд халдварын улмаас зургаан иргэн нас бараад байгаа юм. Одоогоор  эмнэлэгт 240, гэрээр 182, нийт 422 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 20 хүн байна. Мөн 128 хүүхэд, 8 жирэмсэн эх халдвар аван эмчлүүлж байгаа аж.

Өнөөдрөөс эхлэн коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалт хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд 18-аас дээш насны иргэдэд вероселл, астразенека вакциныг, 16-17 насны хүүхдүүдэд файзер вакцины 2 дахь тунг хийж байна.

Холбоотой мэдээ