“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн өргөтгөл ирэх сарын 20-нд дуусна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-07-20 16:25:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан  ажлын хэсэг  Эрдэнэтийн дулааны цахилгаан станц,  Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцлаа.

 Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ,  ирэх дөрвөн жилд  дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавьж үүний хүрээнд 17 эх үүсвэрийг шинээр байгуулна гэлээ. Тухайлбал, ДЦС IV,  Эрдэнэтийн ДЦС-ийн өргөтгөл, “Дархан ДЦС”-ын  засварын ажлыг хийж байгаа аж.

 Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр  СС-35/50 МВт-ын турбогенератороор өргөтгөх ажлыг нэг жил гаруйн хугацаанд гүйцэтгэж ирэх сарын 20-нд  улсын комисст хүлээлгэн өгөх  юм. Харин "Эрдэнэт Булганы ЦТС" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл-2-ын хүрээнд Дэлхийн банкны 16.2 сая ам долларын хөрөнгө оруулалтаар  6-10/0.4кВ, 35/6кВ-ын дэд станц шинээр барьж улмаар  гэр хорооллын 0.4кВ-ын агаарын шугам, орон сууцны цахилгаан хангамж сайжруулах, ухаалаг тоолуур суурилуулах юм.

 

 

Холбоотой мэдээ