12267.0 тн махыг үйлдврийн аргаар бэлтгэн зах зээлд нийлүүлжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-20 17:33:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд мал төхөөрөх болон дулааны аргаар мах боловсруулах дөрвөн үйлдвэр ажиллаж байна.

Орон нутгийн өмчит ӨВ ЭКО МИЙТ” махны үйлдвэрт өдөрт 200-250 бод, 450-500 бог төхөөрөх хүчин чадал бүхий технологи нэвтрүүлснээр 10304.0 тн мах бэлтгэж, орон нутгийн хэрэгцээнд болон БНХАУ-д мах экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд нийлүүлжээ. Хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Дэлхийн хүнс” ХХК өдөрт 15 тонн махыг дулааны аргаар  боловсруулж байгаа бол “Дээжийн өргөө” ХХК өдөрт 400 толгой мал нядлах хүчин чадалтай ажиллаж байна.

Хархорин суманд “Далайн одод трейд” ХХК хувийн хөрөнгө оруулалтаар 200 тонн мах нөөцлөх, 100 тоннын арьс шир, дайвар бүтээгдэхүүн түр хадгалах агуулах бүхий мал төхөөрөх үйлдвэр байгуулан ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд 2017-2020 онд нийт 12267.0 тн махыг үйлдврийн аргаар бэлтгэн зах зээлд нийлүүлжээ.

Холбоотой мэдээ