“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэр гаргав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-07-21 12:24:45

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам энэ оны долдугаар сарын 19-нд захирамж гаргаж, өмнөх захирамжид заасан зарим асуудлыг өөрчилжээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан аймаг хот хооронд зорчих иргэдийн  хүсэлтийг цахимаар хүлээн авч аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас олгох цахим зөвшөөрлийн дагуу хөдөлгөөнд оролцуулахаар болов.

Зорчих иргэн замын цагдаагийн хяналтын постоор нэвтрэхдээ вакцинд хамрагдсан гэрчилгээ, /12-17 насны хүүхдээс вакцины гэрчилгээ шаардана/, шинжилгээний хариу, өвчлөөд эдгэрсэн иргэдийн эмчийн магадлагааг үндэслэн нэвтрүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Мөн худалдаа үйлчилгээний байгууллагуудтай халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах хариуцлагын гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулж дүрэм журам зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл  арга хэмжээг авахыг албаныханд үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ