Хүчтэй аадар борооны улмаас Хэнань мужид 33 хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
anudaritsagaan@gmail.com
2021-07-22 13:07:33

БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын төв хэсгийн Хэнань мужид үргэлжлэн орж буй хүчтэй аадар борооны улмаас гурван сая хүн гамшигт өртсөн байна.


Пүрэв гаргийн өглөөний 4 цагийн байдлаар 33 хүн амиа алдаж, найман хүн сураггүй болсон гэж орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.

 

Мөн нийт 376 мянган оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүллээ гэж мужийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн байна. 

 

Үүнээс гадна үерийн улмаас ургацын 215 200 га талбай сүйдэж, ойролцоогоор 1.22 тэрбум юань буюу 118.36 сая ам.долларын эдийн засгийн хохирол учраад байна. 

Холбоотой мэдээ