С.Ёшихидэ гадаадын орнуудын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-22 14:02:03

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолыг үзэхээр хүрэлцэн ирж буй гадаадын орнуудын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзана.


Энэхүү ёслолын үйл ажиллагааг үзэж сонирхохоор дэлхийн 15 орчим улс орон, олон улсын байгууллагын удирдагчид Японд айлчлах төлөвтэй байгаа юм.


Өнөөдөр С.Ёшихидэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нартай уулзахаар товлоод байна.


Мөн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой бямба гарагт уулзана. Парис хот 2024 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах юм.


Цар тахлын улмаас дипломат уулзалтыг биечлэн хийх боломж нь хязгаарлагдаад буй энэ үед С.Ёшихидэ Олимпын наадмаар дамжуулан итгэлцлийн харилцааг бий болгохдоо баяртай байгаа ажээ.  

Холбоотой мэдээ