Халдвар бүх суманд тархаад байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-07-22 17:14:14

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 65 тохиолдол батлагдаж, аймгийн хэмжээнд ᠬᠭᠯ︔᠃ᠭᠵ халдвар авсан хүний тоо 2100 боллоо. Удаан хугацаанд ногоон бүс байсан Тариалан суманд 4 тохиолдол батлагдсанаар аймгийн бүх суманд коронавирусний халдвар бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Улаангомд 1344, Өндөрхангайд 77, Баруутуруунд 45, Завханд 10, Наранбулагт 32, Сагилд 50, Давстад 32, Тэсэд 39, Түргэнд 31, Тариаланд 4, Ховдод 12, Өмнөговьд 76, Малчинд 180, Зүүнхангайд 25, Зүүнговьд 9, Хяргаст 21, Цагаанхайрханд 30, Өлгийд 38, бусад аймаг сумын харьяат 39 хүн коронавирусний халдвараар өвчилжээ.

Сүүлийн 24 цагт 58 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрэлт 1423 болоод байна.

Холбоотой мэдээ