Бат-Өлзий сумын Цагдаагийн тасгийг автомашинаар хангалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-22 23:35:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 20-ны өдөр Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан орон нутгийн 33 сая төгрөгийн өртгөөр УАЗ-220695 маркийн машиныг гардуулан өглөө.

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн, шуурхай хүргэх, албаны бэлэн байдлыг хангаж ажиллахад цаг үеэ олсон хөрөнгө оруулалт шийдвэрлэн өгч байгаад тус газрын удирдлагууд талархал илэрхийлэв. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/459 дүгээр тушаалаар "Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсэг"-ийг "Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасаг" болгон өргөтгөсөн бөгөөд аялал жуулчлалын гол бүс нутаг учраас гэмт хэрэг, зөрчил багагүй гардаг аж.

Энэ онд УИХ-ын гурван гишүүний дэмжлэгтэйгээр Богд, Уянга, Гучин-Ус сумын цагдаагийн тасгуудыг авто машинаар хангаад байна.



Холбоотой мэдээ