Хүчтэй борооны улмаас Орхон голын хуучин гүүр сэтэрчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-22 23:33:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны хуучин модон гүүрийн байгууламжийн далан сэтэрч, хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болжээ. Мөн Зүүнбаян-Улаан сумын гүүрний хоёр талын далан сэтэрсэн байна.

Эдгээр гүүрийг бүрэн засварлах хүртэл иргэдийг тус хэсгээр зорчихгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна. Үерийн усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/319 дугаар захирамжаар томилгоожуулсан бөгөөд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах, Улсын хяналтын ахлах байцаагч ахмад А.Балжиннямаар ахлуулсан ажлын хэсэг Бат-Өлзий, Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, иргэд, зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.

Холбоотой мэдээ