Коронавирусний халдвараар өвчилсөн 222 хүн эмнэлэгт эмчлүүлж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-23 16:54:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 156 иргэний PCR шинжилгээ хийснээс 18 иргэн халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Дээрх батлагдсан тохиолдлууд нэмэгдсэнээр тус аймагт нийт тохиолдол 1746 бүртгэгдлээ. Харин эмчлүүлж байсан 45 хүн эдгэрч өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжиж нийт 1493 хүн эдгэрлээ. Өнөөдөр бүртгэгдсэн 18 тохиолдлын 12 нь аймгийн төв Улиастай суманд, Сонгино, Тэлмэн, Ургамал суманд халдвар нэмж бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 222, гэрээр 42 хүнийг эмчилж байна.

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал нь хөнгөн 117, маш хүнд нэг хүн байна. Харин сүүлийн 24 цагт 108 тээврийн хэрэгсэл 175 зорчигчтой Завхан аймагт нэвтэрсэн бол гарсан тээврийн хэрэгсэл байхгүй байна. Аймгийн хэмжээнд нийт 40 цэгт 68 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Холбоотой мэдээ