Коронавируст халдварын тохиолдол 1513-аар нэмэгдэж, 7 хүн нас барлаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-07-25 11:07:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавирусны халдварын тохиолдол 1513-аар нэмэгдэж, 7 хүн нас барлаа.


Долоон мянга гаруй сорьцод шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан тохиолдлын 501 нь Улаанбаатар хотод, 1012 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 156 737, нас баралт  774 болж байгаа юм.


“Ковид-19”-ын халдвар аваад эмчлүүлж байсан 2625 иргэн эдгэрснийг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Одоогоор 6507 иргэний биеийн байдал хөнгөн, 2893 нь хүндэвтэр, 909 нь хүнд, 201 нь маш хүнд байна. 


Коронавирусний халдвар авсан 12 058 иргэн гэрийн хяналт, ажиглалтад байна. Харин эмнэлэгт 10279 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2377 нь хүүхэд, 467 нь жирэмсэн эх аж. 



Холбоотой мэдээ