ОХУ-ын Ерөнхий сайд маргаантай аралд айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-26 11:20:12

ТОКИО. /Kyodo/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Москвагийн хяналтад байдаг, Токиогийн нэхэмжилдэг арлуудын нэгд ойрын хугацаанд айлчлахаар төлөвлөж байна гэж Оросын төлөөлөгчид ням гарагт мэдээлжээ. ОХУ-ын Үндсэн хуульд гадаадын хүчинд нутаг дэвсгэрээсээ өгөхийг хориглох тухай нэмэлт өөрчлөлтийг долоодугаар сард оруулсан юм.


Ерөнхийлөгч Владимир Путиний дараах хоёр дахь өндөр албан тушаалтан болох М.Мишустин Эторофү аралд даваа юм уу мягмар гарагт хийхээр төлөвлөж буй айлчлал нь Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийн 2019 оны наймдугаар сард маргаантай арлуудад хийсэн айлчлалаас хойших Ерөнхий сайдын анхны айлчлал болох юм.


Баасан гарагт В.Путин, “М.Мишустинд Оросын Алс дорнодод айлчлахаасаа өмнө тэдгээр аралд илүү их анхаарал хандуулахыг хэлсэн. Ерөнхий сайд Японд Хойд газар нутаг, Орост Өмнөд Куриль хэмээн нэрлэдэг дөрвөн аралд хоёр улс эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай сайхан санал гаргасан” хэмээн мэдэгджээ.


Хоёр орон тэдгээр аралд загасны аж ахуй, салхины эрчим хүчийг хөгжүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг чиглэлд эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.


Маргаантай арлууд болох Эторофү, Күнашири, Шикотан, Хабомайг 1945 онд Дэлхийн II дайнд Японыг ялагдсаны дараа ЗХУ эзлэн авсан нь хоёр орныг дайны дараа найрамдлын гэрээ байгуулахад саад тотгор болсоор ирсэн билээ. 

Холбоотой мэдээ