Коронавируст халдварын тохиолдол 1249-өөр нэмэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-07-26 11:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 1249-өөр нэмэгдэж, найман хүн нас барлаа.


Улсын хэмжээнд 157974 иргэн халдвар авч, нас барсан иргэдийн тоо 782 болж байна. Шинээр халдвар авсан иргэдийн 504 нь нийслэлд, 745 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Харин халдвар аваад эдгэрсэн 2014 иргэн  байв.


Коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 10657 хүний 2332 нь хүүхэд, 175 нь жирэмсэн. Тэдгээр иргэдийн 6702-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 2842 нь хүндэвтэр, 947 нь хүнд, 166 нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээллээ. 

Халдвар авсан 11 706 иргэн гэрийн хяналтад өрхийн эмчийн заавар, зөвлөмж аван эмчлүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ