“50:100” аялал жуулчлалын цогцолбороор зочлоорой

Монголын мэдээ | Байгаль орчин
montastudio@montsame.gov.mn
2021-07-26 15:19:24

Аялагч та бүхнийг Дэлхийн уртраг, өргөргийн огтлолцлын цэгийг үзэх боломжийг олгосон “50:100” аялал жуулчлалын цогцолбороор зочлохыг урьж байна.

Дэлхийд уртраг өргөргийн 4 огтлолцлын цэг байдаг. Тодруулбал, Энэтхэгийн далай, Номхон далайд хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь,  нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Эдгээрээс хүн очиж үзэх боломжтой ганцхан огтлолцлын  цэг нь манай улсад байгаа юм.

Энэхүү огтлолцлын цэгийг үзэхээс гадна, орон нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал зэргийг сонирхох боломжоор хангасан “50:100” аялал жуулчлалын цогцолбор нь Хатгал орох замд  Мөрөн сумаас  45 километрт байрлаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд