Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-26 16:52:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газрын удирдлага Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал оролцон гадаадын хөрөнгө оруулалт татахад учирдаг бэрхшээлийг арилгах, хилийн чанадад амьдарч буй бизнес эрхлэгч монголчуудыг дэмжих чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Үндэсний хөгжлийн газраас дэмжлэг үзүүлэн, нэгдсэн цахим платформ байгуулах талаар судалж, хамтран ажиллахаар тохиролцжээ.

Үндэсний хөгжлийн газар нь хилийн чанад дахь монголчуудын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх  зорилгоор Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа юм. 

Р.Батхишиг


Холбоотой мэдээ