Ноолуур кг нь105 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-07-26 18:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээллээр нийслэлийн хүнсний "Хүчит шонхор-Дэнжийн 1000" захад өнөөдрийн байдлаар үхрийн мах бөөний үнэ кг нь 7000-9000 төгрөгийн үнэтэй байна. Жижиглэнгийн үнэ кг нь 12.000-13.500 төгрөг байна. 

  • Хонины мах кг нь бөөний үнээр 6500-8000 төгрөг, жижиглэнгийн үнээр 9000-10.000 төгрөг байна. 
  • ямааны мах кг нь бөөний үнээр 6000-6800 төгрөг, жижиглэнгийн үнээр 9000-10.500 төгрөг байна. 
  • Адууны мах бөөний үнээр 6000-7500 төгрөг, жижиглэнгийн үнээр 10.000-10.500 төгрөг байна. 
  • Нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" захад  ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг, ноолуур кг нь 100.000-105.000 төгрөгийн үнэтэй байна. 



  • Нэхий өлөнтэйгөө 5500 төгрөг, ноос (падаангүй) 2000-2500 төгрөг, үхрийн шир 8000-15.000 төгрөг, бухын шир 25.000 төгрөг,
  • Адууны шир сүүлтэйгээ 12.000 төгрөг, дэл кг нь 8500 төгрөг, сүүл ширхэг нь 10.000 төгрөг, кг нь 15.000 төгрөг, цагаан адууны шир 50.000 төгрөг байна. 
  • Самнасан хөөвөр 20.000 төгрөг, сарлагийн шир 12.000 төгрөгийн үнэ ханштай байна. 



Холбоотой мэдээ