"Оллоо", "Авто импекс"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-26 19:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 418.4 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 12 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" (OLL+15.00%) болон "Авто импекс" ХК (AOI+6.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" (ETR-11.95%) болон "Монгол савхи" ХК (UYN-9.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20,471 ширхэг нэгж эрхийг 4.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаас 200 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.71 хувиар буурч, 32314.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,913,211,356,931.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ